Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийг 10 дахь өдрөө эрэн хайж байна
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16”11.0”, У-100°46”14.0”/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт онцгой байдлын газар хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус иргэдийг эрэн хайх ажил 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр буюу 04.29-ний өдрийн 08:00 цагаас мөн өдрийн 21:00 цаг хүртэл тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Г/50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Өчигдрийн байдлаар 8 бүлэгт хуваагдан эрэн хайсан бөгөөд 1 дүгээр бүлэг: “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Хайлаастын бирваз” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ хүртэл 94 км-т завиар, 2 дугаар бүлэг: “Хайлаастын бирваз” /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ гэдэг газраас “Гуртын гүүр” гэдэг газар /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ хүртэл 35 км-т завиар, 3 дугаар бүлэг: “Хөвдөг гүүр” /Хөвсгөл аймгийн Их-Уул сум/ гэдэг газраас “Шаварт” /Хөвсгөл аймгийн Их-Уул сум/ гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, 4 дүгээр бүлэг: “Бороохой” /Хөвсгөл аймгийн Тариалан сум/ гэдэг газраас “Нугын булан” гэдэг газар /Булган аймгийн Баян-Агт сум/ хүртэл 40 км-т, “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ гэдэг газраас “Улиас” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Рашаант сум/ хүртэл 29 км-т явганаар,
5 дугаар бүлэг: “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Хөх хошуу” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ хүртэл 10 км-т явганаар, 6 дугаар бүлэг: “Долоотын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Цацын булан” гэдэг газар /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ хүртэл 30 км-т явганаар, “Тэгш булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газраас “Цацын булан” /Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум/ гэдэг газар хүртэл 35 км-т явганаар, “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газраас “Уул-Алтай” гэдэг газар /Булган аймгийн Бугат сум/ хүртэл 18 км-т явганаар, 7 дугаар бүлэг: “Хялганатын гүүр” /Булган аймгийн Хангал сум/ гэдэг газраас “Ингэтийн гүүр” гэдэг газар / Булган аймгийн Сэлэнгэ сум/ хүртэл 35 км-т завиар, 8 дугаар бүлэг: “Гуртын гүүр” /Булган аймгийн Хутаг-Өндөр сум/ гэдэг газар 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. Өнөөдөр өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭ