Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл

УИХын гишүүн Б.Мөнхсоёл, Ж.Баярмаа нарыг тэмбүү өвчний оноштой Интермед эмнэлэгт эмчлүүлж байсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар УИХын гишүүн Б.Мөнхсоёл

Энэ бол зөвхөн бид хоёрын асуудал биш. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хумих гэсэн, зориг зүрхийг нь мохоох гэсэн ийм үйлдэл гэж харж байна. Бид хоёр шиг улс төр рүү шийдэмгий орсон бүсгүйчүүдэд ийм увайгүй гүтгэлэг доромжлол нөлөөлөхгүй. Ардчилсан парламентад орж ирсэн үүргээ бид биелүүлнэ. Төсвийн орлогыг зөв оновчтой зарцуулах ёстой. Төсвийн урсгал зардал өссөн. Зайлшгүй биш ийм зардлыг танахаас өөр аргагүй. Энэ талаар дугарч ирсэн.

Ийм бусармаг увайгүй байдлаар чин сэтгэлээсээ төрд зүтгэхээр ирсэн хүмүүсийнхээ зоригийг мохоох гэсэн үйлдэл явж байна. Интермед эмнэлэг тухайн худал мэдээлэл оруулсан хүнийг шалгуулахаар цадаагийн байгууллагад хандсан.

Сошиал сүлжээнд явж байгаа худал хуурмаг мэдээлэлд олон нийт автахаа больсон байна лээ. Үүнийг явуулж байгаа тэр этгээд, тэр институт ямар өрөвдмөөр юм бэ, ямар аймхай юм бэ. Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй даван туулах ёстой байтал далд гүтгэлэг байдлаар үүнийг явуулахыг ард иргэд чинь хүлээж авахаа больсон.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *