ӨНӨӨДӨР: “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно

 Арваннэгдүгээр сарын 29-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:30-11:00 цагт: НҮБ-ын байранд: НҮБ-ын Хүн амын сан, ҮСХ-ны хамтран “Жендэрт суурилан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдлийн хүчин зүйлсийн шинжилгээ” уулзалт зохион байгуулна.

10:00 цагт: Төрийн ордонд: Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд тохиодог Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Хөгжлийн бэрхшээлтнэй хүний хөгжил, оролцоо-2024- үндэсний чуулган болно.

10:00-13:00 цагт: Барилгын хөгжлийн төвд:“Нийслэлийн нийтийн тээвэрт суурилсан хөгжил” уулзалт хэлэлцүүлэг болж, Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгээс танилцуулна.

12:00 цагт: “Буянт-Ухаа” спортын ордонд: “Засгийн газрын цом-2024” спортын тэмцээн болно. Утас: 8911-9482, 9612-1060, 9110-8333.

13:00 цагт: Спортын төв ордонд: Улаанбаатар хотын аварга шалгаруулах ЕБС-ийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн 46 дахь удаагийн тэмцээний нээлт болно. Утас: 9928-5651.

-Үндсэн хуулийн цэцэд: Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” номын уншлага болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *