Статистикийн салбарын ахмад ажилтнууд төрийн дээд цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой, орчин цагийн статистикийн алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баяраар ҮСХ-ны ахмад ажилтан ЦЭНДЖАВЫН БАДРАХ, ҮСХ-ны ахмад ажилтан ПАНДИЙН БЯМБАЦЭРЭН нарт Гавьяат эдийн засагч, ҮСХ-ны ахмад ажилтан ГОМБОЖАВЫН ОЮУНБАЯРТ Гавьяат холбоочин цол хүртээлээ.