|

НИТХ-ын дарга А.Баяр ҮЦХ-ээс 7 га газар “хумслахаар” зэхэж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009 оны 230 дугаар захирамжаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г Маршалын гүүрний зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 973 га газар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөнөөс 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, нийт талбайн 15 хувьд нь тохижилт, 85 хувьд нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдөн анх байгуулагдсан. Нийслэлийн иргэд болоод залуучуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх цөөхөн газруудын нэг болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн  уг 973га газрыг 15 жилийн турш албан тушаалтнууд болоод хэн нэгний ашиг сонирхлоос хамгаалж ирсэн.

Гэвч эх үүсвэрийн дэд станц байгуулна гэх нэрийдлээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшиж буй 9732945 м.кв газраас 7986 м.кв газрыг “Эрчим хүчний яамд”-д тастаж өгөх нь. Дахин төлөвлөлтийн газраас эхлээд  Эх үүсвэрийн станц байгуулах боломжит газрууд олон байгаа хэдий ч заавал 15 жилийн турш хамгаалж ирсэн  НИТХ-ын тогтоолтой  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн газраас хумслах гээд байгаа асуудлын ард хэний ашиг сонирхол  лобби яваад байна вэ? гэх эргэлзээ төрүүлж байна.

Өнөөдрийн “НИТХ”-аар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 7 га газрыг “Эрчим хүчний яамд” шилжүүлэх асуудлын хэлэлцэх бөгөөд захим эх сурвалжийн мэдээллээр  “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн газраас дахиад ч тастаж авах асуудлууд яригдаж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *