Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийнэ.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдаад байна. Мөн Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажил дунджаар 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн 2024-2025 оны өвлийн оргил ачаалал урьдчилсан байдлаар өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 12 хувиар нэмэгдэх тооцоололтой байна.