Хууль зүй, дотоод хэргийн сайд харьяа газруудын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл яамны удирдлагуудын хамтаар Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газарт тус тус ажилласан.
Архивын ерөнхий газар Лавлагаа үйлчилгээний төв, кино, гэрэл зураг, дуу, авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архив, Сэлбэн засах, сэргээн шинэтгэх төв, Түүхийн баримтын архив, Сургалт, судалгааны газар болон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ ажилтан, албан хаагчдын санаа бодол, тулгамдаж буй асуудлыг сонссон юм.
“Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төслийн биелэлт 88 хувьтай үргэлжилж байна.
Гадаадын иргэн харьяатын газар нь Монгол Улсад оршин суух гадаад иргэдэд виз олгох, сунгах, тэдний бүртгэл мэдээлэл болон Иргэний харьяалал, цагаачлал, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлэх, гадаадын иргэн, гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх үүрэг хүлээн ажилладаг. Монгол Улсад 1878 цагаач иргэн бүртгэлтэй байгаа бол 2024 он гарсаар зөрчил гаргасан 694 гадаад иргэнийг албадан гаргажээ.
Гадаадын иргэн харьяатын газрын үйлчилгээ 2024 онд бүрэн цахимжсан ололт амжилт бий. Нөгөө талд, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Хууль зүй дотоод хэргийн сайд тус газрын дарга Н. Ууганбаярт чиглэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд дахь уулзалтад Сайдын зөвлөх Л.Батмөнх, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Болормаа нарын төлөөлөл оролцов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *