Автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлэх хотын даргын саналыг НИТХ хэвээр баталлаа
Нийслэлийн ИТХ өнөөдөр /2024.12.04/ хаалттай хуралдаж, 2025 оны төсвийн төслийг баталсан байна.
Хуралдаанаар Авто машин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг шинэчлэн батлах тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж, тээврийн хэрэгслийн татварыг нэмэхээр шийдвэрлэжээ. Шинэчилсэн зохицуулалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө.
Шинэчилсэн тарифаар жолооч нар авто машины моторын багтаамжаас хамаарч дараах дүнтэй татвар төлөх юм.
Зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100000 төгрөг
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 150000 төгрөг,
4001-ээс дээш моторын багтаамжтай машин 250000 мянган төгрөг төлөх юм.