Гадаадын иргэдийг Ковид19-ийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан Ковид19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн байна.

Эхний ээлжид Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм. Гадаадын иргэн, харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байгаа аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments