Журам зөрчсөн 162 автомашины QR код зөвшөөрлийг хүчингүй болгов
Бүх нийтийн бэлэн байдлын үед хязгаарлалтад хамаарахгүй 15 чиг үүргийн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгсэлд QR код зөвшөөрөл олгосон билээ. Тэгвэл зөвшөөрлийг зориулалтын бусаар ашигласан, бусдад QR код зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, зөвшөөрөгдсөн цагийн хязгаарлалтыг зөрчсөн нийт 162 автомашиныг илрүүлсэн байна. Улмаар Тээврийн цагдаагийн албанаас зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Иймд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийг Улсын онцгой комиссын даргын тушаалаар баталсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийг дагаж мөрдөхийг анхааруулав.