|

Чөлөөтийнхөн улсын начин Ө.Батзул агсны гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ

Чөлөөт бөх болон жүдо бөхийн багийн халз барилдаан өнгөрсөн амалтын өдрөөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ үеэр чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсны гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ. Чөлөөтийн багийнхан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат улсын начин Өлзийсайханы Батзул агсныг дурсаж, түүний зураг бүхий футболкоор жигдэрсэн юм.

Улсын начин Ө.Батзул 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ. Ө.Батзул нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрж бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол тус тус хүртсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *