ТАНИЛЦ: Өнөөдөр PCR шинжилгээ авах цэгүүд

Засгийн газар, УОК-иос иргэдээ дархлаажуулах ажилд эрчимжүүллээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. 

Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдах юм. Өнөөдөр буюу ням гарагт шинжилгээний доорх цэгүүд ажиллана.

Тавдугаар сарын 2-нд буюу ням гарагт:
1. Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр сургууль
2. Баянзүрх дүүрэг – Тэнгэр худалдааны төвийн гадна талбай
3. Хан-Уул дүүрэг – Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллана хэмээн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *