Э.Цэндбаатар: Аваргын бүсээ хамгаалах чухал тулаанаа ирэх сард Монголдоо хийнэ

Э.Цэндбаатар ирэх сард эх орондоо АНУ-ын Жошуа Ортатай тулалдахаар болжээ. Энэ талаар тэрбээр, “Намайг дэмждэг Монголын ард түмэндээ дуулгах сайхан мэдээ байна. Өнгөрсөн 10-р сард би дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсний эзэн болсон. Тус аваргын бүсээ ирэх оны нэгдүгээр сарын 24-нд эх орондоо хамгаалахаар боллоо.

Миний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжилд (12-0, 4КО) амжилттай АНУ-ын тамирчин Жошуа Орта байх юм. Энэ тулааныг WBA холбоо болон MBC буюу Монголын мэргэжлийн боксын зөвлөл хамтран зохион байгуулна. Тэмцээний оргил тулаанд миний бие Жошуа Ортагийн эсрэг тулалдах бол дэд оргил тулаануудад Монголын энэ цаг үеийн жин жингийн шилдэг 5 боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ гэсэн орны мэргэжлийн боксчидтой тулалдана. Монголын мэргэжлийн боксын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ тэмцээнийг маань ивээн тэтгэх, хамтран ажиллах компани, хувь хүнтэй нээлттэй хамтарч ажиллана” гэлээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *