Хөдөө орон нутаг руу вакцин хүргэх тээвэрлэлтийн цуваа ХӨСҮТ-өөс хөдөлж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-наас нийслэл хотод вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу нийслэл хотын зорилтот бүлгийн 43 хувь нь вакцины I тун, 20 хувь нь II тунгаа хийлгээд байна.

Тэгвэл яг одоо 11 аймаг руу вакцин хүргэх тээвэрлэлтийн цуваа ХӨСҮТ-өас хөдөлж байна. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож байна. Засгийн газраас ирэх долдугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг дархлаажуулалтанд бүрэн хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *