Жаргалант ууланд сураггүй болсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Жаргалант хайрханы “Яргайтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ Жаргалант ууланд 1 хүн сураггүй болсон тухай дуудлага өчигдөр /2024.01.21/ өдрийн 14:20 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *