ЭЕРЭГ: Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртлээ
“IChO 2023” буюу Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ оны долдугаар сарын 16-25-нд зохион байгуулагджээ.
Нийт 87 орны 348 сурагч оролцсон тус олимпиадад манай улсын дөрвөн сурагч оюунаа уралдуулж хоёр хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртсэн байна. Тодруулбал:
- Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль
- Орчлон сургуулийн сурагч Б.Номин-Ундрах хүрэл медаль
- Шинэ Монгол Харумафужи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай байрын шагнал хүртсэн байна.
Олон улсын химийн олимпиадын хаалтын үйл ажиллагаа долдугаар сарын 24-нд болж, байр эзэлсэн сурагчдын шагналыг гардуулжээ.