О.Уламсайхан: Бидний хийдэг бичлэгээс болж хүн амиа хорлох гээд байна гэсэн
“Ноорог креатив”-ын захирал О.Уламсайхан “Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулсан гэсэн шалтгаанаар шалгаж буй. Тэрбээр:
“MCS-тэй хамтардаг гэсэн мэдээлэл гарсан байна. Бид тэдэнтэй хамтарч ажиллаж байсан. Монголд MCS, АПУ-ийн дүрсийг авч байгаагүй газар гэж байхгүй байх. Ингэж л маркетинг хийдэг.
“Ноорог” бол шинэ, залуу баг. Бидэнд сонгууль маш чухал үйл явдал байсан. Бид сурталчилгааны хугацаанд аль нэг нэр дэвшигч эсвэл намыг биш, энгийн зургаан хүнийг дагаж ажилласан. Ингэхдээ бид киногоороо тухайн тойрогт ухуулагч нар яаж ажиллаж байна, сонгогчдын боловсрол ямар байна гэдгийг л харуулах гэж зорьсон.
Бид киногоо бүтээхдээ 80 орчим сая төгрөг гаргасан. Үүний 30 гаруй сая нь олон нийтийн хандиваас боссон.
Манай оффисоос хураасан эд зүйлсийн жагсаалтыг бидэнд өгөөгүй. Гар утас, хувийн эд зүйлсийг хурааж авсан. Зарим хүмүүсээс кодыг нь асууж байгаад, хувийн мэдээллийг нь харсан. Хоорондоо юм ярихыг хориглосон” гэв.
22rh55