Сургуулийн гурван давхраас багш эмэгтэй унаж нас баржээ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “97-р сургуулийн 3 дугаар давхрын аврах шатнаас эмэгтэй хүн уначихсан байна” гэсэн дуудлага мэдээллийг өчигдөр буюу тавдугаар сарын 18-ны 13:22 цагт цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад БЗД-ийн харьяат 48 настай, багш эмэгтэй нь тус сургуулийн 3 давхрын аврах шатнаас унаж гэмтэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103-аар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс шалгаж байна.