Жорж Флойдын үхлээр хошигносон сурагчдад шийтгэл хүлээлгэнэ

Өнгөрсөн жил Америкын цагдаа хар арьстан Жорж Флойдын амийг хэрцгийгээр бүрэлгэж буй 9 минут 39 секундын бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, дэлхий даяар тэр тусмаа Америк даяар том цочроо өгсөн юм.

Үүнээс улбаалан арьс өнгөний үзлийн эсрэг томоохогн жагсаал цуглаан үүсэж, тэмцлийн хэлбэр хурцадмал байдалд орж нэг хэсэг олон улс даяар сандралдаж, санаа зовнисон байдалтай байсан нь саяхан. Тэр дундаас “Black Lives Matter” буюу ХАР АРЬСТНУУДЫН АМЬДРАЛ ҮНЭ ЦЭНТЭЙ гэх тэмцэл хамгийн том хүрээг эзлэн өрнөж зөвхөн Америк гэлтгүй хүн бүр дуу хоолойгоо өргөж байлаа.

Эцэст нь Жоржийн аминд хүрсэн цагдааг 3 дугаар зэргийн хүн амьны хэрэгт буруутган үзэж шүүхээс ял оноосон билээ.

Тэгвэл саяхан Клорадо мужийн ахлах сургуулийн 3 сурагч Жорж Флойдын амиа алдсан байрлалыг дуурайн зураг даруулсан байсан бөгөөд түүнийгээ Снапчат платформд цацжээ. Зураг дээр хар арьстай нэгэн сурагчийн хүзүүн дээр өөр нэг сурагч өвдөглөж байгаагаар дүрслэгдсэн бөгөөд бүгдийнх нь нүүрэнд инээмсэглэл, шоолонгуй харц үзэгдэх нь жийрхэм. Энэ нь олон нийтийн дургүйцлыг ихээхэн төрүүлж, сургуулийн захиргаа ч яаралтай тухайн гурван сурагчид хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдлээ.

Тус сургуулийн захирал Дон Хэдад “Энэ аймшигтай ой гутам зургийг цацсан ичгүүргүй үйлдлийг нь яаралтай өөрсдөд нь ойлгуулж, арга хэмжээ авна. Манай сургуульд сурч хүмүүждэг хүүхдүүд ийм хариуцлагагүй үйлдэл гаргасан нь маш харамсалтай байна.” хэмээн олон нийтээс уучлал гуйжээ.

Ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд хууль шүүхийн шийдвэрээр хариуцлага хүлээхгүй ч  гэллээ ёс зүйн сахилгын шийтгэл хүлээх нь зөв хэрэг гэдэг нь үүнээс харагдаж байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *