Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2,978 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд доорх цэгүүд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд
- I тунд 57
- II тунд 141
- нэмэлт сэргээх тунд 3,538
нийт 3,736 иргэнийг дархлаажуулсан байна.
Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,954 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67,603 (76.1 хувь), 16-17 насны 26,573 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.