Дагагчдынхаа хүслийн дагуу Илон Маск Тесла Компанийн хувьцаагаа заржээ
Тесла Компанийн захирал, үүсгэн байгуулагч Илон Маск саяхан тивттер хуудаснаа Тесла компанийн хувьцаанаас зарах нь зөв эсэх санал асуулга явуулсан бөгөөд түүний ихнэнх дагагчид “зарах нь зүйтэй” гэсэн сонголтыг хийсэн юм.
Харин уг санал асуулгын ердөө маргааш нь Илон Маск 5 тэрбум орчим долларын хувьцаагаа зарсан бөгөөд энэ нь түүний нийт эзэмшиж буй хувьцааны 10 орчим хувь нь аж.
Улмаар НҮБ-ын цахим хуудас дээр “Илон Маскын нийт хөрөнгийн 2 хувь нь АНУ-д олон мянган иргэдийн амь насыг өлсгөлөнгөөс аварч чадна” хэмээн бичсэн байсанд “Хэрвээ боломжит хувилбар, бүтэхүйц төлөвлөгөөгөөгөө танилцуулж чадвал 6 тэрбум доллар өгч болно” гэсэн хариу өгсөн билээ.
Уг шалтгааны улмаас хувьцаагаа зарсан байж магадгүй гэж үзэж байгаа ч Илон Маск яагаад уг үйлдлийг огцом хийснээ тайлбарлаагүй байна.
Эх Сурвалж: www,reuters.com