Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоолоо.
Үндэсний аудитын дөрөвдүгээр газрын дарга Я.Самбууням “Төрийн аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8.1 тэрбум төгрөгөөр тогтоосон. Энэ дүнг тогтоохдоо холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо зэрэг шаардлагыг харгалзан үзсэн” гэлээ.