Дүүргүүдийн гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Монгол дахь Австрали улсын элчин сайдын яамны санхүүжилттэйгээр Кристина Нобелийн Хүүхдийн Сангаас боловсруулан хэрэгжүүлж буй “Зорилтот бүлгийн өсвөр насныхныг чадавхжуулах” төслийг хамтран зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд “Зорилтот өрхийн өсвөр насныхантай ажиллах арга зүй” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 7 мэргэжилтэн хамрагдаж байна.
Сургалт 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулагдаж байна.
Төслийн үр дүнд:
1. Дүүргүүдийн Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд зорилтот өрх, тэдний өсвөр насны хүүхдүүдтэй ажиллах арга зүй эзэмших;
2. Сургалт зохион байгуулах нэг удаагийн зардлыг уг төслийн санхүүжилтээр шийдэх;
3. Сургагч багшийн гэрчилгээ авч цаашид энэ чиглэлээр сургалтыг үргэлжлүүлэн, бие даан зохион байгуулах боломж бүрдэнэ.