“NEWS-15” спортын наадмын шилдэгүүд тодорлоо

Монголын цахим сэтгүүл зүйн анхдагч “NEWS” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дундах спортын таван төрлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдөр “Чухаг спортын төв”-д амжилтай болж өнгөрлөө. Тэмцээнд 26 цахим сайтын 240 орчим сэтгүүлч, зурагчин, зураглаач, албаны хүмүүс оролцож, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа уралдуулсан юм.

Ингээд тэмцээний аваргуудыг танилцуулъя.

Сагсан бөмбөг:

  1. www.time.mn сайт
  2. www.news.mn сайт
  3. eagle.mn/24tsag.mn сайтын хамтарсан баг

Сагсан бөмбөгийн “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор www.news.mn сайтын Гадаад харилцааны менежер Б.Бат-Ундрал, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор www.time.mn сайтын нягтлан бодогч Д.Одончимэг нар шалгарсан юм.

Шатрын тэмцээн:

  1. Ш.Мягмарсамбуу /www.eagle.mn/
  2. Б.Бат-Ундрал /www.news.mn/
  3. С.Баярсайхан /Montsame.mn/

Ширээний теннис:

Эрэгтэйчүүдийн ангилалд

  1. Б.Мөнгөнтамир /www.news.mn/
  2. Д.Баттөгс /www.bolod.mn/
  3. Л.Батбаяр /www.montsame.mn/

Эмэгтэйчүүдийн ангилалд

  1. С.Туул /www.erennews.mn/
  2. Т.Оюумаа /www.tovch.mn/
  3. Б.Батцэцэг /www.unuudur.mn/

Дартс:

  1. Б.Тэмүүлэн /www.eguur.mn/
  2. Д.Баттөгс /www.bolod.mn/
  3. Ж.Алдар /www.bolod.mn/

Покер:

  1. А.Азсайхан /www.ergelt.mn/
  2. С.Бат-Эрдэнэ /www.news.mn/
  3. А.Түмэнжаргал /www.livetv.mn/

News.mn сайт нь 2007 оноос өнөөдрийг хүртэл Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа тасралгүй явуулж энэ онд 15 жилийн ойтойгоо золгож байна. Ойн хүрээндээ тус сайт нь олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний нэг хэсэг нь хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дундах спортын арга хэмжээ байлаа.

 

 

 

 

 

Эх сурвалж : NEWS.MN

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments