Бага насны хүүхдүүдийн өвчлөл их байгаа тул Эрүүл мэндийн байгууллага уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ
Дулааны урь орсонтой холбоотой томуу, томуу төст өвчний халдварын тархалт ихэсжээ. Тэр дундаа бага насны хүүхдүүд дунд маш богино хугацаанд хүндэрч амь насанд эрсдэл учруулдаг менингококкт халдвар бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээлсэн.
Мөн цэцэрлэг, сургууль 100 хувь танхимаар хичээллэснээр бага насны хүүхдийн өвчлөлийг нэмэгдүүлж байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийг уртасгаад байна.
Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгэжээ. Мөн бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс ирэх сарын 1-ныг хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гаригт 10:00-17:00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гаригт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.
Ж.ХАЛИУН