Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эхээс гаргуулах шаардлагатай
УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын тухай хэлэлцэж буй. Төсвийн тодотголд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлын тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
“Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны зардал төсвийн тодотголд тавигдаагүй. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал 2,400 төгрөг байна. Ийм хэмжээний мөнгөөр хүүхдэд шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй. Нэмье гэвч төр дангаар бүр зардлыг үүрч чадахгүй. Тиймээс цэцэрлэгийн хоолны үнийг эцэг эхтэй нь хуваалцдаг буюу хүүхдийн хоолны зардлын 50 хувийг зайлшгүй эцэг эхээс гаргуулдаг байх хэрэгтэй. Гэвч, эмзэг давхаргын бүлгийнхээ төр анхааралдаа авч явах нь зөв” гэлээ.
Б.БАЯРТ