ТАНИЛЦ: Дэд дарга нар нь цомхтголд орох агентлагууд
УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийг тодотгохдоо хэмнэлтийн горимыг баримтлана гэдгээ Засгийн газар хэлсэн. Төсөв хэмнэхийн тулд Засгийн газар Хэмнэлтийн хуулийг өргөн барьж, агентлагийн дэд дарга нарыг цомхотгохоор болсон. Тэгвэл дараах агентлагуудын дэд дарга нарыг цотмхотгохоор болжээ.
1. Биеийн тамир, спортын улсын хороо
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар – гурван дэд даргатай
3. Стандарт, хэмжил зүйн газар – нэг дэд даргатай
4. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар – нэг дэд дарга
5. Төрийн худалдан авах ажиллагааны газар – нэг дэд дарга
6. Цаг уур, орчны шинжилгээний газар – дэд дарга
7. Гаалийн ерөнхий газар – хоёр дэд даргатай
8. Татварын ерөнхий газар – нэг дэд даргатай
9. Улсын бүртгэлийн ерөнхий газар – нэг дэд даргатай
10. Архивын ерөнхий газар – нэг дэд даргатай
11. Гадаадын иргэн, харьяатын газар – нэг дэд дарга
12. Оюуны өмчийн газар – нэг дэд даргатай
13. Нийгмийн даатгалын ерөнхий газар – нэг дэд даргатай
14. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар – хоёр дэд даргатай
15. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар – нэг дэд даргатай
16. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар – хоёр дэд даргатай
17. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар – нэг дэд даргатай
18. Соёл урлагийн газар – нэг дэд даргатай
19. Иргэний нисэхийн ерөнхий газар – нэг дэд даргатай
20. АМГТГ нэг орлогч даргатай
21. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар – нэг дэд даргатай
Хэмнэлтийн хуулийн төсөлд зааснаар төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно. Мөн Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно гэж заажээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар зургаан орлогч даргатай ажиллаж байгаа бол энэ хууль батлагдсанаар хоёр орлогчтой ажиллахаар болов.
Зөвхөн дэд дарга нарыг жолооч, туслахтай нь цомхотгосноор 250-аад хүн, УИХ-ын харьяа байгууллагуудын дэд, орлогч дарга, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын орлогчдыг цомхотговол нийтдээ 1500-аад хүн цомхотголд орох юм байна.
Хийх ажилгүй Замын Үүд чөлөөт бүсийн дарга нарыг чөлөөлөөчээ