Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэлнэ
УИХ-ын зарим гишүүн өчигдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир энэ тухай:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт орсноор процессын үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарч байна. Өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэг сүр дуулиан болж байгаад усанд хаясан чулуу мэт алга болдог. Хэргийг хяналтын шатан дээр аваачаад мөрдөн байцаалт руу буцаадаг. Цаг хугацаа хожсоны үр дүнд ял завшдаг. Шүүх дээр 100 хувь нотлогдсон хэрэгт нэг бол ял оноох, үгүй бол цагаатгах хууль мөрдөгдөж эхэллээ” гэлээ.