ХӨСҮТ-ийн ажилтан шинжилгээний бичиг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалгаж байна

ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг, нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан бүсгүйн шинжилгээний хариуг эерэг гарсан гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийх үеэрээ хэлсэн юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн  “Энэ бол маш ноцтой мэдээлэл. Уг мэдээллийг чухалчлан авч үзэн, нягталж байна. Хэрвээ энэ асуудал үнэн гэдэг нь батлагдвал байгууллагын дотоод журмаар арга хэмжээ авна” гэв.

Хэрвээ энэ асуудал үнэн гэдэг нь нотлогдвол үүний цаана маш олон хүн эрсдэлд орсон байж болзошгүй юм. Энгийн мэргэжлийн ёс зүй болон хариуцлагын асуудал бус, нийгмийг эрсдэлд оруулж болохуйц ноцтой зүйл тул үүнийг бид үргэлжлүүлэн дахин мэдээлэх болно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *