|

Крис Браун фэнүүдтэйгээ хэт дотно байрлалтай зургаа авхуулав

Рэппер Крис Браун Lil Baby-тэй цуг аялан тоглолт хийж байхдаа их хэмжээний мөнгө төлсөн VIP фэнүүдтэйгээ хэт дотно байрлалтай зураг авхуулсан байна. Тэдгээр зургууд интернэт дээр цацагдсаны дараа олны анхаарлыг татах болжээ.  Зарим эх сурвалжууд мэдээлснээр VIP тасалбар авахын тулд хэдэн мянган ам.доллар төлөх ёстой аж.

 

Твиттерийн нэгэн хэрэглэгч “1 мянган доллар төлж байхад хүссэн позтой нь зургаа авхуулах хэрэгтэй л дээ” гэж жиргэжээ. Харин өөр нэг хэрэглэгч “Энэ чинь аялан тоглолт хийхээс илүү ашигтай юм байна. Нэг цагийн турш 100 зураг авхуулаад 100 мянган доллар хийж болно” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Эдгээр зургуудын талаар Крис “Миний фэнүүд байгаа учраас би өдий зэрэгтэй явж байна” гэж өөрийн Инстаграм хуудас дээрээ бичжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *