ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Аргын тооллын 9 сарын 23, Сугар гараг. Билгийн тооллын 28
НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ДОЛООН УЛААН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
- Наран ургах, шингэх: 06.40-18.49
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
- Суудал: Хий
Их морь одтой, шарагчин туулай өдөр. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.