ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

2022.10.08 / БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН НЭГ МЭНГЭТЭЙ ЦАГААН ХӨХ МОРЬ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд мал арвидна
  • Наран ургах, шингэх: 07.01-18.19
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 16 цаг 54 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments