Жүжигчин У.Цогтбаярын дүүгийн гэр рүү халдсан хоёр хүнийг эрэн хайж байна
Жүжигчин У.Цогтбаярын төрсөн дүүгийн гэр рүү халдсан талаарх мэдээлэл цахим орчноор тархсан. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж эхлэхэд “Орон сууцны хяналтын камерыг шүүх зорилгоор өөрсдийгөө цагдаагийн албан хаагч, Эрүүгийн цагдаагийн албанаас явж байна гэж танилцуулсан, хөндлөн зураастай үнэмлэх үзүүлсэн хоёр хүн ирсэн” гэж харуул хамгаалалтын албанаас мэдүүлсэн байна. Угтаа цагдаагийн албан хаагчдын үнэлхэ хөндлөн зураасгүй байдаг аж.
Тиймээс уг хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд хар хувцастай хоёр хүн орцноос гарч байгаа нь хяналтын камерт бичигджээ. Иймд тухайн иргэдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.