УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАР УЛСЫН ТӨСӨВТ 2.8 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ

2022 оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 2,806.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

➢ Зэс 1,319.7 тэрбум төгрөг,

➢ Нүүрс 1,072.3 тэрбум төгрөг,

➢ Алт 180.8 тэрбум төгрөг,

➢ Цайр 116.6 тэрбум төгрөг,

➢ Төмөр 33.6 тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 16.0 тэрбум төгрөг,

➢ Бусад ашигт малтмал 67.2 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 427.7 тэрбум төгрөг буюу 13.2 хувиар буурав.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

➢ Нүүрс 415.3 (63.2%) тэрбум төгрөг,

➢ Цайр 39.3 (50.9%) тэрбум төгрөг,

➢ Алт 17.5 (10.7%) тэрбум төгрөг,

➢ Бусад 27.1 (67.7%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд:

➢ Зэс 734.3 (35.7%) тэрбум төгрөг,

➢ Төмөр 119.8 (78.1%) тэрбум төгрөг,

➢ Хайлуур жонш 72.9 (82.0%) тэрбум төгрөг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *