Ц.Сандаг-Очир: Богино банзалтай, хумсаа тод өнгөөр будчихаад төрийн үйлчилгээ үзүүлж болохгүй
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир өнөөдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар “Богино банзал өмссөн, сахал самбаагаа ургуулсан хүн төрийн үйлчилгээ үзүүлэхгүй болно” гэдэг мэдээллийг хийлээ.
Энэ талаар тэрбээр “Иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа төрийн захиргааны албан тушаалтнууд өвдөгнөөсөө дээш богино юбкатай гүйгээд байх юм уу, үс гэзгээ өнгө, өнгөөр будчихаад, сахал самбаа тавьчихаад , хумсаа ургуулж, будчихаад төрийн үйлчилгээ үзүүлнэ гэх үү. Ийм хэм хэмжээг энэ хуулиар зохицуулж өгнө. Төрийн алба бол татвар төлөгчдийн мөнгөн дээр суурилдаг учраас төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай тэгш хүртээмжтэй хүргэх үйлчилгээний ажилтан байх ёстой юм” гэв.