Амралтын өдрүүдэд согтууруулах ундаа худалдахыг хориглохыг хуульд тусгах санал гаргалаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс дараах хуулийн төсөлд дараах саналуудыг тусгаж өгөх талаар санал гаргалаа.

  • Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох
  • Цэгийн тоо буюу байршлыг цөөрүүлэх
  • Цагийн хязгаарлалт тогтоох
  • Үйлдвэрлэлд хяналт тавихаас гадна албадан эмчилгээтэй холбоотой заалтуудыг түлхүү оруулж өгөх
  • Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурах явдлыг хатуу хориглох
  • Чингис хаан, төрийн соёмб, төрийн бэлгэ тэмдэгтэй архины үйлдвэрлэлийг хориглох
  • Иргэдийн дунд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү зохион байгуулах зэргийг санал болголоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *