Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулах тухай
Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Компанийн тухай хууль болон Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах, хэвийн ажиллагааг хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
2. Банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн;
3. Нарийн бичгийн даргын үүрэг хариуцлагыг гүйцэтгэхэд шаардлагатай ажлын туршлагатай;
4. Компанийн тухай хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй;
5. Дүн шинжилгээ хийх, учир шалтгааныг тодорхойлох, баримт бичиг боловсруулах чадвартай;
6. Компьютерыг хэрэглээний программуудыг эзэмшсэн;
7. Удирдан зохион байгуулах болон харилцааны өндөр соёлтой;
8. Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай, бусад хэлний мэдлэгтэй байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
• Төрийн албан хаагчийн анкет болон CV;
• Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
• Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
• Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/;
• Компанийн засаглалын гэрчилгээ;
• Мэргэжлийн чиглэлийн сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбар;
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
Анкет, материалыг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Бичиг баримт буцаан олгохгүй, хугацаа хоцорсон, материал бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар
Холбоо барих: b.bulgamaa@dbm.mn; b.zolboo@dbm.mn;
Утас: (976)-11-7013-0516 /707, 528/
Факс: (976)-11-7013-0602