Ашиглах зөвшөөрөлгүй 16 краныг барилгын талбайд угсарчээ

Нийслэлийн хэмжээнд барилгын талбайд угсарсан 276 цамхагт кранаас 84 кранд үзлэг шалгалт хийжээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамнаас “Шалгалтад хамрагдсан 53 аж ахуйн нэгж байгууллагын 84 кранаас 16 кран ашиглах зөвшөөрөлгүй, долоон кран ашиглагдаагүй удаан хугацаанд зогссон, мөн краны суурийн металл хийцэд зэврэлтээс сэргийлж хамгаалах арга хэмжээ аваагүй, ээлжит үзлэг магадлал хийгдээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.Цамхагт кранд тавигдах аюулгүй байдлын шаардлагыг баримтлаагүй, иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд болзошгүй аюул учруулах эрсдэлтэй байгаа гурван краныг буулгах хугацаатай албан даалгавар өглөө” гэв.

Тодруулбал,

СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “MCS Property” ХХК-ийн ICC tower барилгад 2014 онд угсрагдсан УБД-1994 дугаартай 14 тонны даацтай цамхагт кран

СБД-ийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын урчуудын эвлэлийн захиалгатай “Асар-Өргөө” ХХК-ийн гүйцэтгэж буй орон сууцны 16 давхар барилгад 2015 онд угсрагдсан QTZ-40 маркийн кран,

БЗД-ийн 26 дугаар хорооны Элизабет хотхоны 15 дугаар барилгад “Шинэ эрин угсралт” ХХК-ийн УБД-2111 дугаартай, QTZ-80 маркийн краныг тус тус буулгахаар болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *