Амьдарч буй орон сууцаа стандартын дагуу баригдсан эсэхийг ингэж шалгаарай
Орон сууцны барилгад тавигдах үндсэн шаардлагыг Стандарт, хэмжил зүйн газрын стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс 2006 оны 06 сарын 29–ны өдөр 20 дугаар тогтоолоор батлаад тухайн оны 07-р сарын 01-ны өдрөөс мөрдөж эхэлсэн байдаг.
Энэхүү стандартын хамрах хүрээ нь олон айлын болон нэг айлын орон сууцны барилгад хамаардаг. Үүнийг бэлтгэхэд 14 стандартаас иш татаж, боловсруулсан.
Орон сууцны барилгад хүн оршин сууж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуй, гал аюулгүйн байдал, бат бэх, зэврэлт болон дуу чимээнээс хамгаалах, хүрээлэн байгаа орчны ба бичил уур амьсгалын параметрийн хэвийн нөхцөлийг хангахад энэхүү стандартын шаардлагыг мөрддөг.
Орон сууцны барилгыг барихдаа холбогдох норм дүрмийн шаардлага хангасан, баталгаажуулсан зураг төслөөр гүйцэтгэх нь зүйтэй. Барилгын зураг төсөл зохиоход байгаль-цаг уур, газар хөдлөлт, геологийн нөхцөлийг зайлшгүй тооцсон байх ѐстой.
Барилгын хийц бүтээцүүд нь чийг, хасах хэм, орчны нөлөөлөл, биологийн ба бусад сөрөг хүчин зүйлийн болзошгүй нөлөөллийг тэсвэрлэх материалаар хийгдсэн байх шаардлагатай.
Барилгын давхрыг, шал нь газрын төлөвлөлтийн түвшнээс дээш байрлах газар дээрх давхрын тоо (түүнээс гадна тухайн давхрын хучилт нь газрын түвшнээс 2 м-ээс дээш өндөр байх техникийн, адрын хучилтын, хаяавчны болон зоорины давхар орж тооцогдох)-гоор тодорхойлно. Барилгын өөр өөр хэсэгт давхрын тоо ялгаатай байхад түүний хэсэг бүрийн давхрыг тусад нь тодорхойлбол зохино.
Орон сууцны барилга нь инженерийн тоног төхөөрөмжийн төвлөрсөн ба бие даасан системтэй байх ѐстой. Үүнд: Усан хангамж, ариутгах татуурга ба ус урсгуур, хог зайлуулах, халаалт, агаар сэлгэлт, цахилгаан, радио, телефон, телевизийн төхөөрөмжөөр болон байгалийн хий хэрэглэдэг бүсэд хийн хангамжаар хангагдана.
Өндөр настан, тахир дутуу иргэд амьдрах орон сууцны барилгад БД31-101- 04-ийн шаардлагын дагуу оршин суух нөхцөлийг хангасан байна.
Орон сууцны барилгад хэрэглэх лифт нь MNS ISO 4190-2, 3, 5 :2003 “Зорчигчийн лифт ба үйлчилгээний лифт” стандартын шаардлагыг хангасан байна.
Орон сууцны барилгад тавигдах шаардлага дотор иргэн тухайн орон сууцанд амрах, унтах, хоол бэлтгэх ба хооллох, ариун цэвэр-эрүүл ахуйн болон бусад үйл ажиллагаа явуулах бүхий л тав тухтай нөхцөл бүрдсэн байх ѐстой. Айлын сууц нь сууцны өрөө(зочны ба унтлагын), гал тогоо, ариун цэврийн (шүршүүрийн, угаалгын, бие засах өрөө) өрөө ба туслах өрөө тасалгаанаас бүрдэнэ.
Сууцны өрөөнүүдийн талбайн хамгийн доод хязгаар нь:
- -Зочны өрөө 12мкв
- -унтлагын өрөөнүүд 8м2 (мансардын давхарт байгаа бол- 7м2 ),
- гал тогоо 6м2 байна.
- Өрөөнүүдийн хамгийн бага өргөн нь: -гал тогоо ба хооллох-гал тогооны хэсэгт -1.7м,
- үүдний хэсэгт 1.4м,
- хонгил 0.85м,
- ариун цэврийн өрөө 1.5м,
- бие засах өрөө 0.8м байх ба харин бие засах өрөөний хамгийн бага гүн нь хаалга гадагшаа онгойход 1.2м, дотогш онгойход 1.5м байна.
- Нэг буюу хоѐр түвшинд байрлахаар төлөвлөгдсөн айлын сууцны өрөө ба туслах өрөө тасалгаа нь харилцан тохиромжтой холбогдсон байх ѐстой.
Орон сууц нь тухайн барилгажуулах орчны уур амьсгалын нөхцөлтэй нийцүүлэн төлөвлөсөн задгай өрөө (тагт, лодж, халаалтгүй веранд)-тэй байхыг зөвшөөрнө.