Х.Булгантуяа: Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэнэ

2023 оны төсвийн тодотголыг өнөөдөр нэг их 896 тэрбум төгрөгөөр баталлаа. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн есөн хувьд нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна. Ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна. Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэнэ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж, батлууллаа. Хүүхдийн байгууллагыг хүүхдийн хамгаалал, хөгжил рүү чиглэсэн болгохоор шийдвэрлэлээ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *