“Шинэ яармаг” -аас 75 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг авч эхлэв

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар www.dbm.mn цахим хуудсанд зарлал байршуулсан бөгөөд өнөөдөр /2023.06.23/10.00 цагаас худалдан авах саналыг цахимаар авч эхэллээ. Тухайн үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь авч үзвэл орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд байна.

Тодруулбал:

  • А zone – Ашиглалтад орсон 41ш орон сууц /119м2, 121м2, 257м2/, 6ш үйлчилгээний зориулалттай талбай, 16ш авто зогсоол – нийт 23.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө,
  • В zone – Дуусаагүй барилга 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 332ш авто зогсоол, газрын хамт – нийт 63.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө,

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг зургадугаар сарын 27-ны 14:00 цагт нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах аж. Ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын гурав хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар худалдан борлуулах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийгhttps://www.dbm.mn/news/1577 линкээр орж, унших боломжтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *