Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
– Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
– “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” -ний хэрэгжилтийн тухай,
– Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явцын талаар,
– Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна.
Танилцуулахаар:
– Хүн ам, орон сууцны улсын тооллогын дүнгийн талаар,
– Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?