Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрчээ

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрлээ. Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлжээ.
Долоодугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-ний хооронд 83.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн бөгөөд дараах зээлдэгчид том дүнгээр зээлээсээ төлсөн байна. Үүнд: “Мон Лаа” ХХК 7,57 тэрбум, “Монполимет” ХХК 13,50 тэрбум, “Ачлал трейд” ХХК 26,01 тэрбум, “Говь” ХК 27,27 тэрбум төгрөгийг тус тус төлжээ. Тухайлбал:
“Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгосон ба өнгөрсөн сард 13.50 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 55 тэрбум төгрөг, 2023 онд нийт 43.0 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлсөн байна.
“Ачлал трейд” ХХК нь хавдрын эмчилгээ оношилгооны “300 ортой эмнэлгийн цогцолбор” байгуулах төслийн санхүүжилтэд 15.0 сая ам.долларын зээлийг 2017-2019 онд Хөгжлийн банкнаас авсан. Тус зээлдэгч нь өнгөрсөн сард зээлийн эргэн төлөлтөд 26,01 тэрбум төгрөг төлж барагдууллаа.
“Мон-Лаа” ХХК нь Элстэйн” ордын төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2014 онд санхүүжилт авсан бөгөөд зээлийн үлдэгдэл дүн болох 7,57 тэрбум төгрөгийг төлж, зээлээ хаасан.
“Говь” ХХК нь Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 82,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бөгөөд өнгөрсөн сард 27,27 тэрбум төгрөг төлж, 2023 оны долоо

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments