ҮЙЛ ЯВДАЛ: Үерийн улмаас хохирч орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно
Наймдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:
–Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 10-13-нд болох Олон улсын Монголч эрдэмтдийн их хурлын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч бүртгэж эхэллээ.
09.00 цагт: Анагаах ухааны сургуулийн Монгол-Японы эмнэлэгт: Монгол Улс, БНСУ-ын эмч нарын хамтарсан “Өвдөгний хиймэл үе суулгах роботок мэс засал-2023” үйл ажиллагааны нээлт болно.
09.30 цагт: ШУА-д: Манай улсад зохион байгуулж буй “Тархи судлалын 7 хоног”-ийн хүрээнд олон улсын сургалт үргэлжилж байна.
11.40 цагт: “Чингис хаан”-музейд: Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчооны ил түүх” номын нээлт болно.
-Үерийн улмаас хохирч орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно.
-Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл явагдаж байна. Бүртгэл 8 дугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Утас: 7011-9498.
-Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д цахимаар явагдаж байна.
-АТҮТ ТӨҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь-Эх орчимд үерт автсан тээврийн хэрэгслийн төмөр дугаар болон гэрчилгээг үнэ төлбөргүй олгох болсон талаар мэдээлнэ. Утас: 7007-0021.