РОЙТЕРС: Вагнерын тэргүүн Евгений Пригожин амиа алдсаныг Оросын эрх баригчид мэдээллээ

Лхагва гарагт Москва хотын ойролцоо Тверь мужийн нутагт хувийн нисэх онгоц осолдож, бүх зорчигчид нь амиа алдсан байна. Тэдний дунд хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин байсныг Оросын нислэгийг удирдах газар мэдээлжээ.

“Авиа компанийн өгсөн мэдээллээр Embraer-135 (EBM-135BJ) онгоцны зорчигчдын дунд Евгений Пригожин байжээ” гэж Росавиация байгууллага мэдээлсэн байна.

Мөн Вагнер групптэй хамтарч ажилладаг Grey Zone телеграм суваг Пригожин амь үрэгдсэн тухай мэдээлжээ.

Энэ ослоор нийтдээ 10 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдний дунд бас Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байсныг мэдээлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *