Роснефть компаниас 1500 тонн АИ92 шатахууныг нийлүүлжээ
Шатахууны асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр “Есдүгээр сарын 23-нд УУХҮЯ болон Ашигт малтмал газрын тосны газар, ААН-үүдийн хамтарсан ажлын хэсэг Роснефть компанийнхантай уулзалт хийж, нөхцөл байдлын талаар ярилцсан. Үүний үр дүнд тус компаниас өнгөрсөн шөнө 1500 тонн АИ92 бензинийг нийлүүллээ. Цаашид аравдугаар сарын эхээр ААН-үүдийн захиалсан 44000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авах, есдүгээр сард авч чадаагүй 9000 орчим тонныг нэмээд нийт 54 мянга орчим тонныг худалдаж авах гэрээ, хэлцлийг хийгээд ирлээ.БНХАУ-аас 150 вагон газрын тосны бүтээгдэхүүнийг энэ сард багтаан нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.