Б.Энхбаяр: Т.Доржханд гишүүн камер харахаараа нүүрсний хулгайтай тэмцээд байдаг. Хуралдаа ир

Нүүрсний гэх тодотголтой хэргийг Хянан шалгах түр хороо хурал боллоо.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: “Түр хорооны гишүүд хуралдаа ирье. Бид 12-р сарын 4-нд сонсгол хийнэ. Өнөөдөр олон чухал асуудал хэлэлцэнэ. Зарим байгууллага дээр очихоор материалаа гаргаж өгөхгүй байна. Тийм учраас Хянан шалгагчийн даалгавар батлах шаардлага үүсээд байна.

Хянан шалгах түр хороонд орно гэчихээд хуралдаа ирдэггүй гишүүдийг Нүүрсний хэргийг хянан шалгах ажилд эс үйлдлээр саад болж байна гэж үзэж байна. Тиймээс хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг намын бүлгийн дарга нарт тавина. Татуулна. Тэгэхгүй бол нүүрсний хулгайн сонсгол цаг хугацаандаа явахгүй байх эрсдэл үүсээд байна. Би гишүүдийг нэр зааж хэлье. Э.Бат-Амгалан гишүүн, Г.Ганболд гишүүн нэг ч суусангүй. С.Ганбаатар гишүүн ирмээр байна. Камерийн өмнө ярьдаг шигээ. Д.Ганбат гишүүн ирмээр байна. Т.Доржханд гишүүн хуралдаа суухгүй байна. Тэгсэн хэрнээ нүүрсний хулгайтай тэмц гээд яриад явдаг Нүүрсний хулгайтай тэмцэх, шалгах ажилд саад болж байна. О.Цогтгэрэл гишүүн ирмээр байна. Сөрөг хүчний гишүүдээс нэг нь алга. Ирдэг гишүүн хэрэгтэй байна.

Энэ асуудлыг хоёр намын дарга, УИХ-ын даргад тавина. 2 мянган тендер буюу 2 мянган худалдан авагчийг шалгах гээд байна. Зургаан шинжээчтэй шалгахад зургаан сар шаардагдах том хүрээтэй ажил. Бидэнд нэг өдөр ч үнэтэй байна. Их хурлын гишүүд энэ ажилд саад болохоо больё.” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *