Орон сууцны зоорийн давхарт үл таних эрэгтэй нас барсан байдалтай олджээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цаг 40 минутад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зоорины давхарт “Үл таних эрэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 34 настай эрэгтэй “Э” гэгчийн амь насыг эмэгтэй “Э” гэгч нь хохироон хэргийн газраас зугтсан байж болзошгүй үйлдлийг шуурхай илрүүлэн, амь хохирогчид халдсан зэвсгийн чанартай эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
5 months ago

Huuhnuud uneheer ayultai bolson shuu muu l bol muu sain erchuud zaluuchuud mash ih hohirch bga shv