Гэрт нь нэвтэрч, хохирогчид хүч хэрэглэн 98 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ

Эрүүгийн цагдаагийн албанаас иргэн “Б” нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, 2023 оны наймдугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг дээрэмдсэн хэрэг гарсан байдаг.

Уг үйлдэлд “Б” нарын гурван этгээдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Эрүүгийн хуулийн заалтууд:

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.4 дүгээр зүйл.Хүнийг хүчээр алга болгох

4.Энэ гэмт хэргийг:

4.1.зохион байгуулалттай гэмт бүлэг;

4.2.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн, эсхүл хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

13.6 дугаар зүйл.Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох

2.Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.2 дугаар зүйл.Дээрэмдэх

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн дөрвөн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *