ГССҮТ: Түлэгдэж, бие нь маш хүнд байсан 1 хүн нас барлаа

Өнгөрсөн долоо хоногт Дүнжингаравын уулзварт гарсан ослын улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр /2024.01.31/ 10:30 цагт нас барсан байна. Одоогоор дөрвөн хүн хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэн хүн эмнэлгээс гарсан, гурван хүний биеийн байдал тогтвортой байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарсан. Эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэжлэн хийгдэж байна. Ослын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *